MATTURNA ACADEMY • Суурь • Бэлтгэл сургалт

Тайван Ухаалгаар Бодож Cурах Cуурь Сургалт 

Танин Mэдэхүйд Суурилсан Сэтгэхүйн Дотоод Тэнцвэр

 Pre-foundation Study: Learning to Think Wisely 

Тайван байдал бол азтай хүнд тохиолддог зүйл биш. Дотоод амгалан, тогтвортой байдал нь санамсаргүй аз биш — хүн бүр сургаж хөгжүүлж чаддаг танин мэдэхүйн чадвар юм.

Дарамтгүй • Хурд шаардахгүй • Xэрэгжих суурь бүтэц

Яагаад энэ сургалт хэрэгтэй вэ?

Бидний ихэнх нь гаднаасаа “зүгээр, хэвийн” мэт ажиллаж, сурч амьдарч байгаа боловч, сэтгэл санааны хувьд дотроо тархи мэдрэлийн сситем нь дийлэмгүй нэлээд их ачаалалтай, чимээ шуугиан ихтэй байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй— хэт их бодол, хэт их өөрийгөө шүүмжлэх, тогтворгүй мэдрэмжүүдийн холилдсон ядаргаанд автсан байдаг нь өнөөдрийн бидэнд нууц биш. Тэгвэл энэхүү тархины ядаргаанд автсан хүн бүрт ашиг тусаа өгөх сургалт юм. 

  • Сэтгэл хөдлөл шийдвэрт нөлөөлдөг
  • Харилцааны хэв маягийг чиглүүлдэг
  • Биеийн эрүүл мэнд, энерги дээр хүртэл нөлөөлдөг

Энэ юу өгдөг вэ?

Энэ суурь сургалт таныг “өөрийгөө зас” гэж шахахгүй. Харин дотоод системээ ойлгож, тогтвортой болгож сурахад бүтэцтэй зам нээхэд тусална.

  • Бодол-сэтгэл-хариу үйлдлийн хэв маягаа танина.
  • Тархины “шүүлтүүрүүд”-ээ ойлгоно.

  • Тунгаан бодох чадвараа дасгалжуулна
  • Дотоод тогтвортой байдлын сууриа тавина.

Энэ cургалтын утга агуулга нь:

Сэтгэл хөдлөл, бодол, дотоод хариу үйлдлийг танин мэдэхүйн дасгалжилтаар тогтвортой болгох бүтэцтэй аргачлал.

Хурдтай мотиваци биш. Нэг удаагийн “өөрчлөлт” биш.

 Харин аажмаар тогтворжих интеграцийн процесс.

Хэнд зориулсан бэ?

  • Өөрийгөө гүнзгий ойлгож, бодит өөрчлөлт хүсдэг хүмүүст
  • Бодож сэтгэх ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сурах хүсэлтэй “хурдан шийдэл”-ээс залхсан хүмүүст
  • Багш, дасгалжуулагч, бусдыг удирдан чиглүүлдэг мэргэжилтнүүдэд
  • Дотооддоо тогтвортой, цэгц байдал хүсдэг хүмүүст

Оюун ухааны ойлголтоор дамжуулан сэтгэлийн дотоод тогтвортой байдлыг хөгжүүлэх системт сургалт юм

Энэ нь юу биш вэ?

  • Мотивацийн шоу подкаст ч биш
  • Түргэн, xурдан анагаах "терапи эмчилгээ" ч биш
  • Энэ сургалт бол системтэй мэдлэг боловсрол олгох зорилготой. 
  • Зүгээр нэгэн мэдээлэл өгөх контент ч биш, харин бүтэцлэгдсэн системтэй хөтөлбөр.

Энэ бол: суурь • систем • тогтвортой дадал

Өөрийнхөө Оюун Ухаант Амьдралын Төлөө Эзэмших Чадвар юм. 

🌿 Үнэгүй Warm-up (эхний алхам)

Группээ дахин “Идэвхжүүлэх” хамгийн зөв эхлэл — жижиг, дарамтгүй дасгал. Эндээс эхэлж болно.

Зөвхөн хүндлэл + cистемт бүтэц.  Ямар ч шахалтгүй.