Таны Аялалын Чиглэл Эндээс
Оюун Ухаанаа Шинжих
Үнэгүй Сургалт
Дахин Эргэцүүлэх
Асуулт 1 / 8
Та зөвхөн тайван эргэцүүлж бодон, өөрийгээ шинжилнэ үү.
Таны Толин тусгалын үр дүн

Та амьдралыг сэтгэлийн гүн хөдлөлөөр дамжуулан боловсруулах хандлагатай.

Таны дотоод хариу үйлдэл ихэвчлэн мэдрэмжээс эхэлдэг байж болох юм.

Та юмсыг бусдаас илүү гүн мэдэрч, зарим нөхцөл байдлыг дотроо удаан тээж явдаг байж магадгүй.

Энэ нь танд ямар нэгэн буруу зүйл байна гэсэн үг биш.

Харин таны сэтгэлгээ сэтгэл хөдлөл бүхий мэдээллийг хүчтэй хүлээн авч, утгачилж боловсруулдаг гэсэн үг юм.

“Би өөрийгөө зүгээр л хэт мэдрэмтгий хүн гэж боддог байсан. Харин энэ нь миний буруу биш, зүгээр л би өөрийгөө гүн мэдэрдэг хүн байна гэдгийг ойлгосон.”

— A Student (US)

Тустай байж болох эхлэлүүд:

  • Сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгах аргуудаас суралцах
  • сэтгэлийн дотооддоо аюулгүй мэдрэмж бий болгох
  • эргэцүүллээ тэмдэглэх
  • удаан, тогтвортой ахиц
Таны Толин тусгалын үр дүн

Та амьдралыг бодож тунгаах, ойлгох байдлаар боловсруулах хандлагатай.

Таны оюун ухаан чухал зүйл тохиолдоход идэвхтэй ажиллаж эхэлдэг байж магадгүй.

Та нөхцөл байдлыг олон өнцгөөс бодож, яагаад ийм болов гэдгийг ойлгохыг эрмэлздэг.

Энэ нь дэмий, хэт их бодож байна гэсэн үг биш.

Харин таны сэтгэлгээ тодорхой байдал хайж, мэдээллийг бүтэцтэйгээр боловсруулахыг хичээж байна гэсэн үг юм.

“Би яагаад ингэтлээ үргэлж бодоод байдгаа ойлгодоггүй байсан. Энэ тайлбар миний толгойд яг суусан.”

— A Student (US)

Ач тустай байж болох эхлэлүүд:

  • бодлоо бүтэцтэй ажиглах
  • сэтгэлгээгээ ангилан ойлгох
  • хэт бодол дунд эргэлдэхээс тодорхой байдал руу шилжих
  • бодолдоо хил хязгаар тавих
Таны Толин тусгалын үр дүн

Та амьдралыг дотроо, нам гүм байдлаар боловсруулах хандлагатай.

Та мэдэрсэн зүйлээ шууд ил гаргахгүй, эхлээд дотроо ажиглаж, боловсруулдаг байж магадгүй.

Гаднаас харахад тайван мэт санагдавч, дотооддоо их зүйл өрнөж байдаг.

Энэ нь нийгмээс тасарсан, хол хөндий байна, гэсэн үг биш.

Харин таны сэтгэлгээ нам гүм байдалд гүн боловсруулалтыг дотооддоо хийдэг хүн гэсэн үг юм.

“Би дотроо маш их зүйл боловсруулдаг ч шууд илэрхийлж чаддаггүй. Энэ нь миний буруу биш гэдгийг надад мэдрүүллээ.”

— A Student (USA)

Ач тустай байж болох эхлэлүүд:

  • эргэцүүлэн бичих
  • Дотооддоо аюулгүй байдлаар өөрийгөө илэрхийлэх
  • дотоод ажиглалтаа бүтэцжүүлэх
  • Аажмаар, өөртөө зохицсон байдлаар, бусадтай хуваалцаж сурах
Таны Толин тусгалын үр дүн

Та амьдралыг үйлдэл, хөдөлгөөнөөр дамжуулан боловсруулах хандлагатай.

Танд ямар нэг зүйл тохиолдоход шууд хөдөлж, хийх зүйлээ олох хүсэл төрдөг байж магадгүй.

Та зогсонги байдалд удаан байх дургүй, урагшлахыг хүсдэг.

Энэ нь заавал зугатаж байна гэсэн үг биш.

Харин таны сэтгэлгээ хөдөлгөөн, шийдэл, ахиц руу чиглэдэг гэсэн үг юм.

“Би үргэлж урагшилж, завгүй байж байгаад зарим гүн мэдрэмжээ алгасаж явдгаа ойлгосон.”

— Tsegmed.T (US)

Ач тустай байж болох эхлэлүүд:

  • түр ч болов азнаж өөр лүүгээ анхаарлаа төвлөрүүлэн ажиглах
  • үйлдэл хийхээс өмнө эргэцүүлэх
  • хөдөлгөөн ба ухамсрыг тэнцвэржүүлэх
  • урагшлахдаа өөрийгөө бас мартахгүй байх

Та "Сэтгэл хөдлөлөө чөлөөлөх" сургалтыг үнэгүйгээр шууд аваарай

Хэрэв танд энэ Толин Тусгал Шалгуурын үр дүн утга учиртай санагдсан бол дooрx "Үргэлжлүүлье" товчийг дарж, и-мэйл хэсэгт бүртгүүлээд хичээлээ эхлээрэй. Энэ Өөрөө өөрийгөө дасгалжуулах практик хичээл танд ач тустай байх болно гэж найдаж байна. Амжилт хүсэе. Энэ бол өөртөө хүлээцтэй энэрэнгүй, өөрийгөө буруутгах шүүмж дарамтгүй эхлэх нэг алхам болно.

Үргэлжлүүлье