ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ АЯЛАЛ

Өөрийгөө таних жижиг алхам амьдралаа харах өнцгийг өөрчилж чадна.

Бид өөрсдийгөө хамгийн сайн мэддэг хүн нь өөрөө гэж боддог.

Гэхдээ заримдаа өөрийн бодол, сонголт, давтагддаг хэв маягаа ажиглах тусам:

“Би өөрийгөө хэр сайн мэддэг бол?”

“Өөрийгөө илүү сайн харахад надад ямар шалгуур, чиглэл байж болох вэ?”

гэсэн энгийн хэрнээ сонирхолтой асуултууд гарч ирдэг.

Өөрийгөө танин мэдэхэд заавал том өөрчлөлтөөс эхлэх шаардлагагүй.

Заримдаа нэг жижиг ажиглалт л эхлэл болдог.

ЖИЖИГ АЛХАМ ТОМ ӨӨРЧЛӨЛТ
02
ДОТООД АЖИГЛАЛТ

Зарим асуултыг бид
өөртөө тавьдаг.

Бидний зарим нь өөрийгөө нэлээд сайн мэддэг гэж боддог.

Өмнөхөөсөө олон зүйлийг ойлгож, өөрчлөгдөж, өсөж хөгжсөн ч байж болно.

Гэсэн ч хааяа…

“Яагаад би мэдэж байгаа хэрнээ дахиад л ингэдэг юм бол?”
“Яагаад зарим зүйл миний анхаарлыг ингэтлээ татдаг юм бол?”
“Яагаад би зарим үед ингэж бодож, зарим хариу үйлдлийг байнга давтдагаа өөрөө ч сайн ойлгодоггүй хэвээрээ…”
“Миний анзаараагүй зүйл өөр юу байгаа бол?”

Заримдаа бид бүр өөрөөсөө:

“Надад юу буруу байна?”

Гэхдээ магадгүй асуултыг арай өөрөөр тавьж болох юм.

ӨӨРӨӨСӨӨ АСУУХ ӨӨР НЭГ АСУУЛТ

“Би өөрийнхөө тухай юуг хараахан анзаараагүй байна вэ?”

03
АНЗААРАХ · ЭРГЭЦҮҮЛЭХ

Өөрийгөө судлан таних нь

“

Өөрийгөө танина гэдэг өөрийгөө шүүх биш.

Бид заримдаа өөрийгөө ойлгохын тулд шууд хариулт хайдаг.

“Яагаад би ийм юм бол?” “Үүнийг яаж өөрчлөх вэ?”

Гэхдээ өөрийгөө танин мэдэх эхлэл заавал өөрийгөө өөрчлөхөөс эхлэх албагүй.

ЭХЛЭЭД

Эхлээд:

01

Би юунд анхаардаг вэ?

02

Би болсон зүйлийг хэрхэн тайлбарладаг вэ?

03

Ямар бодол, хариу үйлдэл надад дахин дахин давтагддаг вэ?

04

Тэр мөчид би өөртөө юу гэж хэлдэг вэ?

гэдгийг зүгээр л анзаарч эхэлж болно.

Өөрийгөө судлах тусам ганцхан хариулт бус, харин шинэ асуулт, өөр өөр өнцөг нээгдэж болно.

Тиймээс бүхнийг нэг дор тайлах гэж яарахаас илүү:

ЭХНИЙ ЧИГЛЭЛ

Хаанаас эхлэхээ ойлгох нь чухал.

Өөрийгөө таньж мэдэх нь энгийн мэт боловч хүний туулдаг хамгийн гүн аяллуудын нэг. Тэр аяллыг эхлүүлэх жижиг алхам амьдралаа харах өнцгийг өөрчилж чадна.

04
ЭХЛЭХ ЦЭГ

Тэгвэл хаанаас эхлэх вэ?

Өөрийгөө танин мэдэхэд судалж болох зүйл олон.

Бодол Анхаарал Тайлбар Давтагддаг хэв маяг Сонголт Хариу үйлдэл

Эдгээрийг тус тусад нь харахад энгийн мэт.

Харин хоорондоо хэрхэн холбогдож, бидний өдөр тутмын туршлагад хэрхэн нөлөөлдгийг анзаарч эхлэхэд илүү өргөн зураг харагдаж эхэлнэ.

ЭХНИЙ АЛХАМ

Тиймээс эхний алхам нь өөрийгөө бүхэлд нь тайлбарлах гэж оролдох биш.

Өөрийн оюун ухаан хэрхэн ажиллаж байгааг анзаарч эхлэх.

Эндээс бидний аялал эхэлнэ.

MATTURNÀ ACADEMY · MINI SERIES

ОЮУН УХААНЫ ЕРТӨНЦ

Өөрийгөө судлан таних аяллын тань нэгэн суурь эхлэл.

Энэхүү 5 хичээлтэй мини цувралаар та өөрийн Mind, анхаарал, тайлбар, давтагддаг хэв маяг, түр завсарлах орон зай болон ганцхан жижиг сонголт зэрэг нь хоорондоо хэрхэн уялдан холбогдож болохыг хялбар, алхам алхмаар ажиглан судална.

ЭНД “Та ийм хүн” гэж тодорхойлохгүй.

Харин:

“Миний дотор юу болж байна вэ?”
“Би үүнийг хэрхэн анзаарч болох вэ?”
“Эдгээр зүйл хоорондоо яаж холбогддог вэ?”

гэсэн асуултуудыг өөрийн туршлага дээрээс судалж эхлэх суурийг тавина.

НЭГ САНУУЛГА

Өөрийгөө өөрчлөх гэж яарахаас өмнө — өөрийгөө анзаарч эхэлье.

05
СУРАЛЦАХ ЗАМНАЛ

Таван жижиг алхам

Нэг дор бүгдийг ойлгох шаардлагагүй.

Өөрийгөө танин мэдэх аяллыг бид таван жижиг алхамд хувааж эхэлнэ.

01
АЛХАМ 01

Тархи ба Mind

Бидний оюун ухаан мэдээлэл, туршлагатай хэрхэн ажилладгийг анзаарч эхэлнэ.

02
АЛХАМ 02

Анхаарал

Өдөр бүр маш олон зүйл бидний эргэн тойронд байдаг. Харин бид юуг анзаарч, юуг орхиж байна вэ?

03
АЛХАМ 03

Тайлбар

Болсон зүйл нэг байж болно. Харин бид түүнд ямар утга өгч, хэрхэн тайлбарлаж байна вэ?

04
АЛХАМ 04

Хэв маяг

Зарим бодол, тайлбар, хариу үйлдэл яагаад дахин дахин танил замаар явдаг вэ?

05
АЛХАМ 05

Түр завсарлага ба жижиг сонголт

Анзаарсан зүйлээ тэр дор нь хүчээр өөрчлөхийн оронд түр завсарлаж, өөр боломж байгааг харж эхэлнэ.

ТАВАН АЛХМЫН УЯЛДАА
Анзаарах → Ойлгох → Холбож харах → Түр завсарлах → Сонголтоо харах

Энэ аяллын зорилго нь таван хичээл дуусгаснаар “өөрийгөө бүрэн мэддэг болох” биш.

Харин өмнө нь автоматаар өнгөрдөг байсан зүйлсээсээ заримыг нь анзаарч:

“Аан… би үүнийг өмнө нь ингэж харж байгаагүй юм байна.”

гэж хэлж чадах эхний суурийг бий болгох юм.

01 Нэг жижиг ажиглалт.
02 Нэг шинэ ойлголт.
03 Нэг жижиг сонголт.
🐢

Тэндээс аялал үргэлжилнэ.

06
СУРАЛЦАХ АРГА

Суралцах нь зөвхөн
“үзэх” биш

Өөрийн хурдаар. Өөрийн аргаараа.

Өөрийгөө танин мэдэхэд нэг удаа сонсоод, нэг удаа уншаад өнгөрөхөөс илүү анзаарсан зүйлээ өөрийн амьдралтай холбож харах нь чухал.

Тиймээс “Оюун Ухааны Ертөнц”-ийн хичээл бүрийг хэд хэдэн өөр аргаар судлах боломжтой.

🎥
01

Видео хичээл

Ойлголттой анх танилцах.

🎧
02

Аудио хичээл

Дахин сонсож, өөрийн хурдаар тунгаах.

📖
03

Онлайн ном

Гол санаагаа тайван уншиж, эргэн харах.

✍️
04

Interactive Workbook

Асуулт, дасгалаар ойлголтоо өөрийн туршлагатай холбох.

🌿
05

Reflection Journal

Өөрийн ажиглалт, бодлоо эргэцүүлэн тэмдэглэх.

ГЭХДЭЭ ЭНД НЭГ ЗҮЙЛ ЧУХАЛ

Бүгдийг нэг дор хийх шаардлагагүй.

Энэ бол хэн хурдан дуусгах вэ гэсэн сургалт биш.

01

Заримдаа нэг видеог үзээд зогсох нь хангалттай.

02

Заримдаа нэг асуулт дээр удаан бодогдоно.

03

Заримдаа өмнө уншсан зүйл хэд хоногийн дараа өөр утгатай санагдана.

СУРАЛЦАХ ХЭМНЭЛ

Өөрийгөө танин мэдэхэд хурд биш — анзааралт чухал.

Суралцах → Эргэцүүлэх → Өөртэйгөө холбох → Дахин анзаарах

Таны хурдаар.

Таны туршлага дээр.

Нэг жижиг алхмаар.
🐢
07
ӨӨРТЭЙГӨӨ УУЛЗАХ ОРОН ЗАЙ

Магадгүй та энд…

“

Амьдралаа “засах” гэж биш — өөрийгөө арай илүү ойлгох гэж ирсэн байж болно.

Танд заавал том асуудал байх шаардлагагүй.

Өөрийгөө танин мэдэх хүсэл гэдэг зөвхөн ямар нэг зүйл болохгүй байгаа үед эхэлдэг зүйл биш.

ӨӨР НЭГ ЭХЛЭЛ

Заримдаа бид зүгээр л өөрсдийгөө илүү тодорхой ойлгохыг хүсдэг.

“Оюун Ухааны Ертөнц” нь өөрийгөө цааш танин мэдэх сонирхолтой, өөрийн бодол, анхаарал, тайлбар, хэв маягаа илүү ухамсартай ажиглаж үзэхийг хүсэж буй хүнд зориулсан эхлэх орон зай юм.

ЭНДЭЭС

Эндээс та өөрийгөө шинээр бүтээх гэж яарахгүй. Эхлээд байгаа өөрийгөө арай илүү анзаарч эхэлнэ.

08
СУДЛАХ ОРОН ЗАЙ

Энд бэлэн хариулт өгөхгүй

ЭНЭ СУРГАЛТ
01

Таныг ямар хүн болохыг тодорхойлохгүй.

02

Таныг оношлохгүй.

03

Амьдралыг тань нэг томъёонд багтаахгүй.

Харин шинжлэх ухаанд тулгуурласан ойлголт, ажиглалт, эргэцүүлэл, жижиг дадлагуудаар дамжуулан өөрийн бодол, анхаарал, тайлбар, хэв маяг, сонголтоо арай илүү тодорхой ажиглаж эхлэх суралцах орон зайг танд өгнө.

СУДЛАХ ЕРТӨНЦ

Таны судлах хамгийн ойрын ертөнц — та өөрөө.

01

Зарим ойлголт шууд тодорхой болно.

02

Зарим нь дараа өөр утгатай болж магадгүй.

03

Зарим хариултыг та өөрөө л олно.

Тэр нь энэ аяллын нэг хэсэг.

ЗОРИЛГО

Зорилго нь өөрийгөө хурдан “засах” биш — өөрийгөө илүү тодорхой харж сурах.

09
НЭГ ЖИЖИГ АЛХАМ

Өөртэйгөө хийх нэг жижиг тохиролцоо

Эндээс эхлэхийн өмнө…

Өөртөө том амлалт өгөх шаардлагагүй.

Бүхнийг ойлгоно гэж амлах ч хэрэггүй.

Шууд өөрчлөгдөнө гэж өөрөөсөө шаардах ч хэрэггүй.

Харин өөртөө биелүүлэхэд бодитой нэг жижиг алхам хийх боломж өгье гэж өөртэйгөө тохиролцож болно.

Энэ нь сургалтаас олж авсан ойлголтоо өөрийн амьдралд тусган хэрэгжүүлэх таны эхний жижиг алхам болж чадна.

ӨӨРТӨӨ ӨГӨХ БОЛОМЖ
Би өөртөө энэ нэг жижиг алхмыг хийх боломж өгнө.

Тэгээд тэр нэг алхмаас эхэлье.

Тэр нэг жижиг алхам
дараагийн олон боломжийн үүдийг нээж чадна.

Таны ганцхан жижиг алхам — хүсэж буй амьдралынхаа өөрчлөлтийг эхлүүлэх суурь болж чадна.

🐢
ЖИЖИГ АЛХАМ · ТОМ ӨӨРЧЛӨЛТ
MATTURNÀ ACADEMY