Өөрийгөө ажиглан таних 5 хичээлтэй мини сургалт
Би өөрийгөө хэр сайн мэддэг бол?
Ямар шалгуураар би өөрийгөө илүү тодорхой харж болох вэ?
Яагаад би зарим үед ингэж бодож, зарим хариу үйлдлийг байнга үзүүлдгээ өөрөө ч
сайн ойлгодоггүй хэвээрээ байдаг вэ?
Өөрийгөө таньж мэдэх нь энгийн мэт боловч хамгийн гүн аяллуудын нэг.
Тэр аяллыг эхлүүлэх жижиг алхам амьдралаа харах өнцгийг өөрчилж чадна.
Өөрт хэрэгтэй хэсгээ нээж дэлгэрүүлэн уншаарай.
Энэхүү 5 хичээлтэй мини цувралаар та өөрийн Mind, анхаарал, тайлбар, давтагддаг хэв маяг, түр завсарлах орон зай болон жижиг сонголт зэрэг нь хоорондоо хэрхэн уялдаа холбоотой байж болохыг алхам алхмаар ажиглан судална.
Энэ бол өөрийгөө хүчээр өөрчлөх тухай сургалт биш.
Харин өөрийн дотоод үйл явцыг анзаарч, юу болж байгааг илүү тодорхой ойлгон, өөрт боломжтой жижиг сонголтыг харах суралцах орон зай юм.
Энэ бол Оюун Ухааны Ертөнц сургалтыг анхны суралцагчидтай хамт хэрэгжүүлэх Pilot үе шат юм.
Сургалтын 5 үндсэн хичээл, видео, аудио, онлайн сурах материал, ажлын дэвтэр болон эргэцүүллийн тэмдэглэл бэлтгэгдсэн.
Pilot-ын зорилго нь бодит суралцагч энэхүү суралцах замналыг хэр ойлгож, хэрхэн ашиглаж, өдөр тутмын амьдралтайгаа хэрхэн холбож байгааг ажиглан сургалтын туршлагыг улам сайжруулахад оршино.
Юу ойлгомжтой байсан, хаана эргэлзсэн, юу бодитоор хэрэг болсон, юуг илүү тодорхой болговол тустай талаар таны ажиглалт Pilot-ын нэг хэсэг болно.
Pilot суралцагчийн хувьд та Оюун Ухааны Ертөнц 5 хичээлтэй мини сургалтын бүрэн суралцах орчинд нэвтэрнэ.
5 хичээлээ дуусгасны дараа 60–90 минутын хамтын уулзалтаар суралцсан зүйлээ эргэн харж, асуултаа ярилцан, шаардлагатай ойлголтоо тодруулна.
Энэхүү сургалт 5 үндсэн хичээлтэй бөгөөд суралцах хурдаа та өөрөө сонгоно.
Зарим суралцагч эхлээд хичээлүүдээ дараалан үзэж ерөнхий бүтцийг ойлгоод, дараа нь өөрт чухал хэсгүүддээ эргэн ажиллахыг илүүд үздэг. Зарим нь хичээл бүрийн хооронд хугацаа авч, ажиглалт болон дадлагаа хийж үргэлжлүүлдэг.
Анхны оролцогчдын бүлгийн хүрээнд 5 хичээл болон хичээл бүрийн дараах нэгтгэн эргэцүүллээ 14 хоногийн дотор хийж дуусгасан байхад хангалттай.
Хурдан дуусгах нь зорилго биш. Өөрт тохирох хэмнэлээр ойлгож, эргэн харж, бодит амьдралтайгаа холбох нь илүү чухал.
Төгс хариулт эсвэл бидэнд таалагдах санал хэрэггүй. Харин сургалтыг бодитоор туулсан таны үнэн туршлага хэрэгтэй.
Сайн санал ч хэрэгтэй. Шүүмжлэлтэй санал ч хэрэгтэй. Аль аль нь сургалтын туршлагыг сайжруулахад үнэ цэнтэй.
Өөрийгөө ажиглан суралцах нь хувийн туршлага байж болно. Та өөрийн амьдралын талаар хүсээгүй зүйлээ бусадтай хуваалцах шаардлагагүй.
Эргэцүүлэл болон Live Integration & Q&A уулзалтын үеэр өөрийн хувийн туршлагаас хэр хэмжээнд хуваалцахаа та өөрөө сонгоно.
Таны нэр, зураг, хувийн түүх эсвэл testimonial-ийг нийтэд ашиглах бол тусад нь зөвшөөрөл авна.
Оюун Ухааны Ертөнц нь өөрийн бодол, анхаарал, тайлбар болон давтагдах хэв маягийг ажиглан судлахад зориулсан боловсролын, өөрийгөө эргэцүүлэн таних сургалт юм.
Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, сэтгэл засал эсвэл эмнэлгийн үйлчилгээ биш.
Оюун Ухааны Ертөнц сургалтыг өргөн хүрээнд нээхийн өмнө суралцагчийн бодит туршлагаар үнэлж, улам сайжруулах анхны 8 оролцогчийг урьж байна.
Анхны оролцогчид 5 хичээлээ бүрэн судалж, хичээл бүрийн дараа өөрийн бодит туршлага, ойлгомжтой болон тодруулах шаардлагатай зүйлс, хэрэгжүүлж үзсэн ажиглалтаа хуваалцана.
Сургалтын төгсгөлд 60–90 минутын шууд уулзалтад оролцож, сургалтыг суралцагчийн өнцгөөс үнэлж, санал хүсэлтээ өгнө.
Бидэнд зөвхөн магтсан үнэлгээ биш, сургалтын сайн болон сайжруулах шаардлагатай талуудын талаарх таны шударга үнэлгээ, санал бодол хэрэгтэй.
Таны үнэлгээ сургалтын дараагийн сайжруулалтад ашиглагдана.
Богино хүсэлт бөглөж илгээнэ үү. Хүсэлтийг хүлээн авч танилцсаны дараа анхны оролцогчдын бүлгийн баталгаажуулалтыг мэдэгдэнэ.
Оролцох хүсэлт илгээхАнхны 8 оролцогч баталгаажсаны дараа Pilot хүсэлт хаагдаж, дараагийн элсэлтийн хүлээлгийн жагсаалт нээгдэнэ.