Өөрийгөө - Дасгалжуулах Систем™
Энэ систем нь 7 модульт, өөрийгөө эдгээх, сэтгэл хөдлөлөө чөлөөлөх практик сургалт болно.
Товчхон танилцуулга:
Жинхэнэ өөрийн дотоод эдгэрэл бол өөртөө дүр эсгэх биш —
Сайн уу?
Намайг Урнаа гэдэг — амьдралын дасгалжуулагч, сувилагч, иогийн багш дасгалжуулагч. Хувийн бизнесийн салбарт зориглон олон жил ажиллаж мөн бусадтай мөр зэрэгцэн, суралцаж, ажиллаж явна.
Ингээд би сүүлийн 15+ жил ментор дасгалжуулагч нартай баг болон ажиллаж, хамт олноосоо ихийг байнга сурч яваа бөгөөд ялангуяа шинжлэх ухаанд суурилсан ба амьдралын туршлага зэргийг хослуулан судалж, тэдгээрт тулгуурласан сургалтууд бүтээж онлайнаар явуулдаг.
Мөн Мулти Давхаргат Оюун - ухааны интеграц (МMI) системийг бүтээж 4 шатны бренд сургалтаа онлайн сургалт болгон 2025 оны сүүлийн хагаст нээсэн. Энэхүү нээлт маань, зөвхөн үүсгэн байгуулагч- цөөхөн оюутнуудынхаа дунд шалгуур нээлт буюу Бета нээлтийг (АНУ/Online-д) амжилттай эхлүүлсэн амжилтаар 2026 оноо угтсан. Би хувь хүнийхээ хувьд, тун энгийн даруухан амьдралыг үнэлдэг нэгэн ээж хүн юмаа.
Та энэ сургалтанд хамрагдаж өөрийнхөө төлөө санаа тавьж, өөрийн дотоод ертөнц рүүгээ аялаx аялалд оролцож буй танд хувийн зүгээс онцгой талархаж, баяр хүргэе.
Энэ сургалтаас:
Энэхүү сургалтын тухай тэмдэглэл:
Энэ сургалтын хичээлүүд нь миний дүр төрхөөр бүтээгдэж, миний дуу хоолойгоор зааж байгаа болно.
Англи хэл дээр, миний дүр төрх, миний дуу хоолойг AI -г ашиглан илүү тогтвортой, бүтээмжтэй байдлаар хийгдэж бүтээсэн.
AI нь зөвхөн суралцах болон сургалт бүтээх бүтээмжийн үйл явцыг илүү хөнгөвчилж, дэмжих хэрэгсэл бөгөөд, aль ч хэл дээрх бүтээл маань чиглэл, бүтэц, агуулга нь 100% миний өөрийн заадаг, сургадаг эзэмшсэн, бүтээсэнсистем юм.
Tаныг доорх сургалтын эхлэл-танилцуулга видеонд урья:
— Urna B., Founder
Модуль бүр ижил хэмнэлийг дагадаг:
Оюутны тэмдэглэл → Дадлага → Эргэцүүлэл → Үйлдэл → Мантра → Ахиц дэвшлийг шалгах.
Өөрийнхөө хэмнэлээр тайван ажиллаж, шударга, энгийн, дахин давтагдахуйц байлга.
“Дотоод - Эдгэрэлт гэдэг нь өвдсөн биеийг эдгээхтэй адил биш - энэ нь бүхэл бүтэн өөрийн сэтгэлийн дотоод байдлаа санах тухай юм.”
Зөвлөгөө: Модулиудын хооронд шилжихийн тулд гар утсан дээрээ сургалтын хөтөлбөрийн гарчиг дээр товшино уу.
Зорилго: Сэтгэл хөдлөлийг зөв таньж, тэдгээрийн мессежийг тайлах.
Сэтгэл хөдлөл бол өгөгдөл болохоос хувь тавилан биш. Ухамсар бол таны эдгэрэлтийн анхны үйлдэл юм.
Өдөрт хоёр удаа 1 минутын шалгалт: “Би яг одоо юу мэдэрч байна вэ? Юунаас үүдэж, энэ эхэлсэн бэ?”
“Ухамсарлах нь миний эдгэрэлтийн анхны үйлдэл юм.”
Зорилго: Танд цаашид үйлчлэхээ больсон сэтгэл хөдлөлийн итгэл үнэмшлээ сорих зорилготой.
Жишээ нь, таны мэдрэмж хурдан гал авалцах мэт гэвэл - эрх чөлөө гэдэг бол сэтгэл хөдлөл ба хариу үйлдлийн хоорондох түр зогсолтын мөчид оршдог.
Өдөр тутмын давтах дахин шинэчилсэн дасгал - нэг давтагдах бодлыг сонгож, өөртөө илүү хүчтэй үнэнээр дахин сайжруулж бич.
“Би өнгөрсөнд энэрэнгүй сэтгэлээр хандаж, нигүүлсэх сэтгэлээр эргэцүүлэн боддог.”
Зорилго: Өөрийн оюун санаанд хадгалагдаж байгаа зүйлсээс бие махбодио чөлөөлөх зорилготой
Таны бие махбодь бол бүхэлдээ сэтгэл хөдлөлийн ой санамжийг хадгалдаг. Биеийн xөдөлгөөн ба амьсгал нь түүнийг чөлөөлдөг.
Эдгээрийг дуусгахдаа гараа зүрхэн дээрээ тавиад: “Би биеэ чөлөөлнө. Би биеэ аюулгүй байлгана.” гэж өөртөө сонсогдомоор хэлж дуусгана.
Өдөр бүр 5 минутын бие суллах дасгал зан үйл хийнэ
“Миний оюун санаанд юу нуугдаж байгааг миний бие надад хэлдэг.”
Зорилго: Хариу үйлдлийнхээ дотор нуугдаж байгаа үндсийг олж эдгээх
Таны сүүдэр муу биш — энэ нь үл үзэгдэх зүйл. Таны дотоод хүүхэд сул дорой биш — энэ нь таныг хүлээж байна.
5 өдрийн толин тусгалт дасгал: “Чи одоо аюулгүй байна. Би чамайг өргөж тэвэрч авлаа."
“Би одоо эдгээгч, эдгэрсэн хоёрын аль аль нь болсон”
Зорилго: Хуучирсан сэтгэл хөдлөлийн загварыг хүчирхэгжүүлсэн хариултаар орлуулах шинэ зорилго.
Таны далд ухамсар бол давталттай дадлага + сэтгэл хөдлөл хоёрын тохиролоор дамжуулан суралцдаг. Өдөр бүр дасгалжуулж хэвшил болгох.
7 хоногийн дахин програмчлах сорилт — өглөө, орой давталт
““Би өдөр бүр ухамсартай давталтаар сэтгэл хөдлөлөө дахин програмчилж байна””
Зорилго: Өнгөрсөн түүхийг нигүүлсэл, уучиллаар чөлөөлж, энх амар амгаланг сэргээнэ.
Уучлал, нигүүлсэл бол сэтгэл хөдлөлийн хоргүйжүүлэлтийн эм юм - энэ нь таны инерги эрч хүчийг чөлөөлдөг.
Захидлыг аюулгүй үйлдлээр устга!
3 өдрийн турш хийх; "утас таслан хайчилж дүрслэн хийх" үйлдэлд: "Би чамайг амар амгалан, хайраар чөлөөлнө." гэж хэлээд чөлөөлөөрэй.
“Уучлал- нигүүсэл намайг чөлөөлсөн”
Зорилго: Сэтгэлийн дотоод эдгэрэлтийг шинэ норм хэвшил болгохыг зорих
Create your Сэтгэл хөдлөлийн арчилгааны төлөвлөгөөгөө гарга — өдөр тутмын зан үйл + SOS төлөвлөгөө (SOS = Давуу талууд +Боломжууд +Дэмжлэг гуравын шинэnтөлөвлөгөө)
““Миний амар амгалан бол миний инерги бүхий эрч хүч юм.””